”Хүүхдийн тасаг”-т хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг тараана

2015 оны 12 сарын 30

Шинэ он солигдох баярын өдрүүдэд “Хүүхдийн тасаг”-т хэвтэн эмчлүүлж буй  бяцхан хүүхдүүдийг баярлуулах,  гэр бүлд нь сэтгэлийн дэм өгөх зорилгоор "Хүүхэд бидний ирээдүй" аяныг ЧДЭМТ-ийн Залууучуудын зөвлөлөөс зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд маргааш ЧДЭМТ-ийн Эмнэлгийн “Хүүхдийн I, II” тасагт эмчлүүлж буй 90-100 хүүхдэд ивээн тэтгэгчдийн бэлгийг гардуулах юм байна. Үүгээр ч зогсохгүй эцэг эхчүүдэд эрүүл мэнд болоод хүүхдийн асаргаа, зөв дадал хэвшилд суралцаж мэдлэгтэй болох аж.

Тус аян нийт таван өртөөтэй бөгөөд үүнд эрүүл мэндийн өртөө, танин мэдэхүйн өртөө, "Халуун аарц" өртөө, "Дулаан оймс-Халуун сэтгэл" өртөө, "Өвлийн өвгөн, цасан охид" өртөө тус тус багтаж байгаа юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД