”Шилдэг залуу эрдэмтэн”-ээр Г.Гантуяа шалгарчээ

2015 оны 12 сарын 30

2015 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”-ээр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх төвийн инженер, доктор (Ph.D) Г. Гантуяа шалгарчээ. 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны хүндэт гишүүн, БСШУ-ны сайд Л. Гантөмөрийн санаачлагаар энэхүү шагналыг дагалдуулан 5.0 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгож байхаар болсон бөгөөд шагналыг өнөөдөр 11.40 цагаас БСШУЯ дээр гардуулна. 

Дашрамд сонирхуулахад “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”-ээр шалгарсан Г. Гантуяа нь Оросын Ус Цаг Уурын Улсын Их Сургуулийг 2002-2006 онд Бакалавр, мөн тус сургуулийг 2006-2008 онд Магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд 2010-2015 онд Сөүлийн Үндэсний Их Сургуульд Докторын зэргээ амжилттай хамгаалсан байна.

Түүний зарим нэг судалгааны ажлын үр дүнгээс дурдвал; Улаанбаатар хотын дулаан арлын эрчмийн 1980-2010 оны цаг уурыг ажиглалтын мэдээ ашиглан хоног, сар, улирал, олон жилийн явц, хандлагыг судалж Улаанбаатар хотын дулаан арлын эрчим өвөл хамгийн их, зун хамгийн бага, үүнд үүлшил ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоожээ. Түүнчлэн судалгааны ажлын үр дүнгээр “Asia-Pacific Journal of Atmospheric Sciences”, “Theoretical and Applied Climatology”, “Meteorology and Atmospheric Physics”, “Russian Meteorology and Hydrology”, “Scientific Online Letters on the Atmosphere” зэрэг олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 9 өгүүллийг туурвиж хэвлүүлж, эдгээр бүтээлүүд нь нийт 23 удаа (scholar.google.com/citations) ишлэгдсэн аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
67.249.109.44 Bolj l baina . Gehdee ehnii author r bichsen oguuleg tsoohon yum baina. Oor busad mundag zaluuchuud bii l dee tsag uurt.