Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Монголын ардчилсан хувьсгалын анхны цуглаан болсны 26 жилийн ой тохиож байна

2015 оны 12 сарын 10

Арванхоёрдугаар сарын 10

  1. Григорийн тооллын 344 дахь өдөр. Мөн он дуустал 21-хэн өдөр үлдлээ.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 29, онгоц одтой, цагаан бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, сүлд тэнэж одох муу өдөр гэнэ. Өнөөдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа хувцас эсгэх, зөвлөгөө хийх зэрэгт муу гэнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 2002.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.40, юань 311.80, вон 1.70 төгрөг болж буурчээ.
  5. Түүхийг эргэн дурсвал 1989 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Монголын Залуучуудын Эвлэлийн байрны өмнө ардчиллын төлөө анхны олон нийтийн цуглаан болж байсан.
  6. 11.00 цагт, Засгийн газрын 11-р байрны 514 тоот танхимд Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХЭҮК-оос хэвлэлийн бага хурал зарлалаа.
  7. 12.00 цагаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Сайдын цаг" уулзалтад оролцоно.
  8. Монгол Ньюс мэдээллийн төвд 11.30 цагаас "Театр хүний эрхийн төлөө" төслийн хаалтын ажиллагааны хэвлэлийн хурал болох гэж байна.
  9. 12.00 цагт Олон улсын хүний эрхийн өдөр, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
  10. СӨХ-ийн талаар мөнхийн гомдол, санал хүсэлт ШӨХТГ-т өдөр, цаг, минут тутамд ирж байдаг. Иймд ШӨХТГ-ын зүгээс "Шилэн СӨХ" буюу айл хоорондын амьд харилцаа үүсгэх facebook группийг СӨХ болгонд нээж өгч, хурлаа хэрхэн зохион байгуулах, гомдлыг хэрхэн гаргах гээд иргэдэд боломж бололцоог гаргаж өгч байна. Энэ талаар 10.30-11.00 цагийн хооронд ирж мэдээлэл авч, СӨХ-ийн хүмүүстэй уулзаж болно.
  11. Монгол улсын иргэн А.Бүрэнбаатар 10.30 цагт ШӨХТГ-т кабелийн телевизүүдтэй холбоотой хүсэлт өгөх гэж байгаа ажээ.
  12. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Өсвөр үе, залуучуудын дундах БЗДХ-ын асуудлаар Монголын Эрүүл Мэнд Спортын Яам, Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.
  13. 12.30 цагт Монголын үндэсний номын санд "НОМЫН БАРИНТАГ" төслийн энэ оны үр дүнг хэлэлцэн, төсөлд оролцсон нийт номын баринтаг хандивлагч нартаа талархал илэрхийлэх мөн 108 буюу түүнээс дээш тооны баринтаг хандивласан иргэд, албан байгууллагууддаа талархал гардуулах үйл ажиллагаа болно.
  14. Интерном номын дэлгүүр өнөөдрөөс эхлэн энэ сарын 15-ныг дуустал бүх номондоо 10-50 хувийн хямдрал зарласан байна.
  15. Энэ өдөр дэлхийн түүхэнд: НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталснаас хойш жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр” хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон байна.
  16. Өнөөдөр бол Тайландын Үндсэн хуулиа баталсны баярын өдөр тохиож байгаа юм байна.
  17. Мөн Олон улсын амьтны эрхийг хамгаалах өдөр юм байна.
  18. 1932 онд Тайланд Үндсэн хуульт хаант улс болсон.
  19. 1901 онд анхны Нобелийн шагналтан шалгарчээ:
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД