Гацуурын үнэ ханш: Хамгийн үнэтэй гацуур 5 сая, хямд нь 50.000 төгрөгийн үнэтэй байна

2015 оны 12 сарын 09

Шинэ жилийг ганган ногоон гацуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь гацуур мод эрт дээр үеэс элбэг дэлбэг, сайхан амьдралын бэлгэ тэмдэг болсоор ирсэн болохоор тэр. Харин зул баярын баярыг тэмдэглэж эхлэхээс өмнө Эртний египетчүүд арванхоёрдугаар сарын хамгийн богино өдөр урт удаан амьдралыг бэлгэдэж гэртээ далдуу модны ногоон навч авчирч гэрээ чимдэг байсан гэдэг. Үүний дараагаас XV – XVI зуунд Герман улсад зул сарын баярт зориулан сүлд мод зассанаар жил бүр сүлд мод засах уламжлал эхэлж байсан түүхтэй. Анх алим, самар болон хоол хүнсээр чимэглэдэг байсан бол сүүлд 18-р зууны үеэс лаагаар чимэглэж, гэрэлтүүлдэг болсон байна.

Харин өнөө үед дэлхийн улс орнууд шинэ жил болон зул сарын баярт зориулан амьд мөнх ногоон гацуур гэхээсээ илүүтэйгээр хиймэл, нийлэг материалаар хийсэн сүлд модыг тоглоом, гэрэл зэргээр чимэглэдэг болсон. Энэ жишгээр манай улс ч мөн адил өнгө, өнгийн гацуур модыг чимэглэн Манай улсад айл өрхүүд шинэ жилээр гол төлөв хүүхэддээ зориулан сүлд мод засч бөмбөлөгөн тоглоом, саа, гэрэл зэргээр чимэглэдэг. Айл гэрт шинэ жилээр ирсэн зочин, гийчин тухайн айлын хүүхдийн сүлд модыг мөнгө, мэндчилгээ зэргээр мялаах заншил ч бий.

Тэгвэл айл гэр болон албан тасалгааны хоймрыг гэрэлтүүлэн сүндэрлэх мөнх ногоон гацуурын үзэсгэлэн худалдаа аль хэдийнэ дэлгүүрүүдийн тасалгаануудыг чимээд эхэлжээ. Энэ жилийн хувьд хамгийн үнэтэй гацуурууд “Naran mall” болон “Max mall” дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа ба таван сая хүртэлх төгрөгийн үнэтэй гацуур байгаа аж. Харин хамгийн хямд гацуурууд Нарантуул зах болон Дүнжингарав, Түмэн плаза зэрэг худалдааны төвүүдээр худалдаалагдаж байгаа юм байна. 

"Naran mall" худалдааны төвд:

Үнэ: 1.200.000 төгрөг

Үнэ: 1.200.000 төгрөг

Үнэ: 1.500.000 төгрөг

Үнэ: 5.000.000 төгрөг

Үнэ: 1.800.000 төгрөг

Үнэ: 1.800.000

Үнэ: 1.800.000

"Max mall" худалдааны төвд: 

 

 

 

 

"Дүнжингарав" худалдааны төвд: 

Голын ногоон мод үнэ 50.000 төгрөг

Үнэ: 200.000 төгрөг

Үнэ 130.000 төгрөг

Үнэ: 400.000 төгрөг

Үнэ: 180.000 төгрөг

Үнэ: 300.000

Үнэ: 150.000 төгрөг

Үнэ: 170.000 төгрөг

Хамгийн өндөр модны үнэ: 4 сая төгрөг

Үнэ: 210.000 төгрөг

Үнэ: 170.000 төгрөг

Үнэ: 230.000 төгрөг


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.243 гоёууд нь дандаа хамгийн үнэтэй байх юмаа!!!!!
202.131.234.243 гоёууд нь дандаа хамгийн үнэтэй байх юмаа!!!!!
103.57.95.201 Araichig dee bulga minjees ch ynetei ymaa ymr shidtei modnuud we
202.5.205.16 хамгийн доод үнэ 50 мянга байтугай 5 мянгаар ч авах чадал алга
202.131.225.20 Пэээээ, энэ аймаарр үнэтэй юмыг авдаг хүмүүс бас байдаг аааа?????