Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Өнөөдөр Дэлхийн авлигатай тэмцэх өдөр

2015 оны 12 сарын 09

Арванхоёрдугаар сарын 09

  1. Григорийн тооллын 343 дахь өдөр. Мөн он дуустал 22-хон өдөр үлдлээ.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 28, хонгорцог одтой, шарагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, хэрүүл тэмцэл хийх муу өдөр гэнэ. Өнөөдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа хануур төөнүүр хийлгэх, сахил санваар хүртэх зэрэгт муу гэнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 2000.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.70, юань 312.20, вон 1.71 төгрөг байна.
  5. Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос 10.30 цагаас "Маркетинг Авардс 2015" ёслолын арга хэмжээний хэвлэлийн бага хурлыг Тусгаар тогтнолын Залуус хөгжлийн төвд зохион байгуулах гэж байна.
  6. Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарахаар зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр Цэц их суудлын хуралдаанаа хийнэ.
  7. 11.00 цагаас хилийн цэргийн 0164 дүгээр ангийн алба хаагчид сайн үйлсийн аян хийх юм байна.
  8. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дэлхийн олон улс, хотод зохион байгуулж, төрийн байгууллагын шийдвэр, төсөлд иргэдийн оролцоо, саналыг тусгадаг “Зөвлөлдөх санал асуулга” үнэн бодитой явагдах эсэхэд хөндлөнгийн хянагчаар ажиллах Зөвлөх хорооны гишүүдийн хурал 12.00 цагаас болно.
  9. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Гацууртын ордод гарсан хүн амины хэргийг төр хариуцах ёстой талаар иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ.
  10. Төв аймаг болоод Налайх дүүрэг дэх цэргийн ангиудад ОХУ, БНХАУ-ын Засгийн газраас Монголын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд буцалтгүй тусламжаар өгөх багаж техник, машин хэрэгсэл, танк хүлээн авах арга хэмжээ болно. Өглөө 08.30 цагт Соёлын төв өргөөнөөс хөдөлнө.
  11. 12.30 цагаас хоёр хүнд Японы Гадаад хэргийн яамны өргөмжлөл гардуулна.Монгол Япон 2 улсын хооронд үнэтэй хувь нэмэр оруулсан багш нарт гардуулна.
  12. Таван гарамгай уран бүтээлч, таван шилдэг концертыг сонордох гайхамшигтэй үдэш болно. Дэлхийд гайхагдсан мэргэжлийн уран бүтээлчдийнхээ ур чадварын гайхамшгийг нэгэн тайзнаас үзэх боломж жилдээ ганц удаа олддог нь Виртуозо Гала тоглолт билээ. 19:00 цагт ДБЭТ-т болно.
  13. Энэ өдөр дэлхийн түүхэнд: БНСУ-ын алдарт жүжигчин, Сахиусан тэнгэрийн урхи, 49 хоног, Дун И зэрэг киногоороо Монголын үзэгчдэд хэзээний танил болсон Bae Soo Bin 1976 оны 12 сарын 08-ны өдөр мэндэлжээ.
  14. Өнөөдөр дэлхийн авлигатай тэмцэх өдөр тохиож байна.
  15. Мөн жил бүрийн энэ өдрийг Америк болон Барууны орнууд Үндэсний нарийн боовны өдөр болгон тэмдэглэдэг аж.
  16. 1971 онд Арабын Нэгдсэн Эмират улс НҮБ-д нэгджээ.
  17. АНУ-ын Үндэсний парк болох алдарт Чулуужсан ойн үндэсний парк албан ёсоор Аризонад бүртгэгдсэн.
  18. 1793 онд Нью-Йорк хотын анхны өдөр тутмын сонин болох “АНУ-ын Минерва” гарч эхэлсэн.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД