Гадаад яамд хоорондын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт болох эсэх талаар хэлэлцэв

2015 оны 12 сарын 08

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Роберто Жагуарибэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ.

Талууд Монгол, Бразилын харилцаа, хамтын ажиллагааг байгаль орчин, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай болон технологийн салбарт хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцсоны зэрэгцээ олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцав.

Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг Гадаад яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар санал солилцжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД