Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Ам.долларын ханш 2000 төгрөгт хүрлээ

2015 оны 12 сарын 08

Арванхоёрдугаар сарын 08

  1. Григорийн тооллын 342 дахь өдөр. Мөн он дуустал 23-хан өдөр үлдлээ.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох юм байна.
  3. Билгийн тооллын 27, салхины эх одтой, шар морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өлзийтэй сайн өдөр гэнэ. Өнөөдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих зэрэгт муу гэнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 2000.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.00, юань 312.60, вон 1.72 төгрөг байна.
  5. 09.00 цагаас Бишрэлт зочид буудлын Рояал хурлын танхимд “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 11 дэх уулзалт” болно.
  6. Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл"-ийн хүрээнд Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан уулзалт Автотээврийн үндэсний төвд 10.00 цагаас зохион байгуулагдана.
  7. Долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулдаг ГХЯ-ны "мэдээллийн цаг" хурал 14.00 цагт Зөвшилцөл танхимд болно.
  8. “Ил тод байдлыг дэмжих түншлэл” ТББ-ын зүгээс “2015 оны төрийн ил тод байдлын 10 онцлох үйл явдал”-ыг танилцуулах ба “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгуулллага анх удаа “Шударга ёсны шагнал” буюу TRANSPARENCY AWARD 2015 шагналыг гардуулах юм. Уулзалт арга хэмжээ 10.00-13.00 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
  9. 10.30 цагт "Маркетинг Авардс 2015" ёслолын арга хэмжээний хэвлэлийн бага хурлыг Тусгаар тогтнолын ордоны Залуус хөгжлийн төвд зохион байгуулах гэж байна.
  10. 11.30 цагт Үндэсний түүхийн музейд сэтгүүлч, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрахын "Цаасан хөрөг" номын нээлт болно. Монголд анх удаа гарч байгаа цаасан бараар урласан хөрөг зургийн ном юм байна.
  11. 09.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт Монгол Улсын Засгийн газраар батлагдан Онцгой байдлын ерөнхий газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлсэн "Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр"-ийн хаалт болно.
  12. МоАХ-ны анхдагчдын түүхэн гавъяаг мөнхжүүлэх арга хэмжээ Үндэсний түүхийн музейд 12.00 цагаас болох юм байна.
  13. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1980 оны энэ өдөр домогт дуучин Жон Винстон Леннон нас баржээ. Тэрээр  Английн рок хөгжимчин, дуучин, ая зохиогч болон дэлхийн энхтайвныг дэмжигч байсан бөгөөд Битлз хамтлийн гишүүн болон үүсгэн байгуулагчдын нэг юм.
  14. 1982 оны энэ өдөр Америкийн дуучин, реппер Никки Минаж мэндэлжээ.
  15. 1953 онд Лос Анжелес Америкийн гурав дахь том хотоор бүртгэгджээ.
  16. 2009 онд Иракийн Бангдад хотод болсон бөмбөгдөлтийн улмаас 127 хүн нас барж, 448 хүн шархаджээ. 
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД