Автобуснуудад гэнэтийн шалгалт хийхэд олон зөрчил илэрчээ

2015 оны 12 сарын 07

Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгжид  гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад 777 тээврийн хэрэгсэл, жолооч хамрагдсан байна. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон хэрэглээний стандартын шаардлагыг 17 үзүүлэлтээр шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй нэг, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 32, ажлын хувцасгүй 37, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу гурав, гадна дотор цэвэрлэгээ хангалтгүй 28, суудлын бүрээсгүй 25, чиглэлийн хаяггүй дөрөв, лед хаяггүй гурав, автобусан дотор байршуулсан камер дутуу долоо, цахим төлбөрийн карт уншигч ажилгүй нэг, чанга яригчгүй 76, гэрэл дохио бүрэн бус 92, цацруулагчгүй долоо, оношлогоонд ороогүй 12 зөрчил илрүүлсэн байна. Нийт 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд гарсан нийт зөрчлийг яаралтай арилгах талаар мэдэгдэл хуудсыг хүргүүлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД