Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Монголчууд Францчуудад эмгэнэл илэрхийлнэ

2015 оны 11 сарын 15

Сүүлийн өдрүүдэд сөрөг, хар мэдээлэлд уур тань хүрч, стрессдэж байна уу? Тэгвэл танд дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Хэрэв та сонгодог хөгжим, балет сонирхдог бол “Үйлийн гурван толгой"-г амжиж үзээрэй гэж зөвлөх байна. Мөн бүсгүйчүүд минь шинэ жил айсуй тул амралтын өдрүүдээр гоёлынхоо даашинз, гоёл чимэглэлийн эрэлд мордвол ямар вэ?

Арваннэгдүгээр сарын 15

  1. Григорийн тооллын жилийн 319 дахь өдөр. Шинэ он гарахад ердөө 46-хон хоног үлдлээ. Бүсгүйчүүд минь гоёлынхоо даашинзийг бэлдэх цаг болсон юм биш үү?
  2. Өнөөдөр цаг агаар цочир хүйтрэх учир дулаан хувцаслаарай. Учир нь өдөртөө -6 градусын хүйтэн байх бол шөнөдөө -15 хэмийн хүйтэн байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох гэнэ.
  3. Билгийн  тооллын гар одтой, хөхөгчин хонь өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал бие эрхтний хүч сайжирна гэж байна шүү. Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй болов уу. Ялангуяа гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу гэнэ шүү.
  4. Ам.долларын ханш өчигдрийнхтэй адил буюу 1993 төгрөгтэй тэнцэж байна. Түүнчлэн бусад валют болох юань 313.20 төгрөг, рубль 30.30 төгрөг, вон 1.72 төгрөгтэй тэнцэж байна.
  5. Сонгодог хөгжим сонсож, балет үзэх дуртай хэн бүхэн анхаарлаа хандуулаарай. “Үйлийн гурван толгой"балет ДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Тоглолт 17.00 цагаас эхлэх юм байна шүү.
  6. 16:00 цагт TEDxYouth үйл ажиллагааг энэ жил “Made in the future” сэдвийн хүрээнд дунд болон ахлах ангийн сурагчдад буюу 13-18 насныханд зориулан албан ёсны эрхтэйгээр Blackbox театрт шууд дамжуулан хүргэх гэж байна.
  7. 11.00 цагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, УБЗАА, иргэд, залуучуудын төлөөлөл Франц Улсын Парис хотод болсон халдлагатай холбогдуулан Францын элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийлнэ гэнэ.
  8. 16 дахь удаагийн оюутны лиг өнөөдөр мөн үргэлжилнэ.
  9. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1955 - Санкт-Петербургийн метро нээгдсэн байна.
  10. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2012 онд ХКН-ын 18 дугаар Их хурлаас ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ.
  11. 2007 онд Бангладеш улсад Сидр догшин хар шуурга үүсч, дэлхийн хамгийн том манго ой болох Sundarbans-ыг сүйтгэж, 5000 гаруй хүний амийг авч оджээ.
  12. 2006 онд Катарын үндэсний хэвлэл болох Al Jazeera English дэлхий даяар өргөн нэвтрүүлнээ цацаж эхэлжээ.
  13. 2002 онд Ху Жинтао ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ.
  14. 1706 онд VI Далай лам таалал төгсчээ.
  15. Америкийн домогт дуучин, жүжигчин Elvis Presley анхныхаа кино болох "Love Me Tender"-д 1956 оны энэ өдөр тоглож байжээ.
  16. 1975 онд алдарт АББА хамтлаг “АНУ-ын "American Bandstand" шоуны зочноор оролцож, “S.O.S”, “I Do, I Do, I Do” дуугаа дуулж байжээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД