Дэлхийн улсууд ”өнгөө” өөрчилсөөр байна

2015 оны 11 сарын 14

Дэлхийн улсууд Францын ард иргэдэд зориулж бахархлуудынхаа өнгийг өөрчилж, Францын төрийн далбааны өнгөөр буюу улаан, цагаан, хөх гурван өнгөөр гэрэлтүүлжээ. Үүгээрээ дамжуулж долоон газарт дараалан террористуудын халдлагад өртөж, 150 гаруй иргэнээ алдсан Франц улсад эмгэнэл илэрхийлж байгаа юм. Тус давалгаа АНУ-ын Нью Йорк хотын террористуудын халдлагад өртөн сүйрсэн хоёр ихэр цамхагийн суурин дээр боссон Дэлхийн худалдааны төвийн барилга өнгөө өөрчилснөөр эхэлсэн юм. Үүний дараагаас Сан Франциско, Сидней, Рио Де Жанеро, Лас Вегас, Мехико хотууд өнгөө өөрчилж эхэлжээ.

Үүгээр ч зогсохгүй тухайн улсынхаа Франц улсын элчин сайдын яамдуудын гадна цэцэг өргөсөөр байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.95.177 францчуудыг бурхан ивээг