Террористуудын дараагийн бай ОХУ болох уу?

2015 оны 11 сарын 14

Өнгөрөгч шөнө Франц улсын Парис хотноо болсон зэвсэгт халдлагын улмаас ойролцоогоор хамгийн багадаа 153 хүн нас барж, 180 гарй хүн хүнд шархдаад байгаа билээ. Үүний улмаас Франц улс үндэсний онц байдал зарлаж, бүх хилээ хаасан бөгөөд элчин сайдын яамнаас Бүгд Найрамдах Франц улс дахь Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан аж. Түүнд, “Баасан гаригийн орой Парис хотод үүссэн аюултай нөхцөл байдалтай уялдуулан Парис хот, түүнтэй залгаа дүүргүүдэд амьдарч буй иргэдийг гадуур гарахгүй гэртээ байх, танил хүмүүсдээ сэрэмжтэй байхыг анхааруулах, аюултай байдал тулгарсан тохиолдолд Элчин сайдын яамтай шуурхай холбоо барихыг мэдээлж байна” гэсэн юм.

Үйл явдлыг сануулбал, Францын нийслэлд буу болон тэсрэх бөмбөгтэй долоон халдлага дараалан гарсны улмаас одоогийн байдлаар 128 хүн амиа алдлаа.  Парисын 11 дүгээр дүүрэгт байрлах "Батаклан" концертын танхимд амиа золиослогч 6-8 этгээд иргэдийг барьцаалжээ. Уг барилгыг цагдаа нар бүслээд байгаа бөгөөд амиа золиослогч гурван хүнийг хөнөөсөн байна. Гэрчүүд хэлэхдээ уг концертын танхимд тоглолт болж байх үеэр буутай этгээдүүд дайран орж ирээд, иргэдийг нэг нэгээр буудан хороосон гэжээ. 

Үүнээс гадна Франц, Германы үндэсний хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт болж байсан State de France цэнгэлдэхийн ойролцоо амиа хорлогчдын халдлага болсон байна. 

Одоогоор Парист 1500 гаруй цэргүүдийг дайчлан, бэлэн байдалд байгаа аж.

Энэ талаар улс төрчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Энгийн хүмүүсийг террорын дарамтаар айлгах гэсэн шившигтэй оролдлого” гэсэн байна.

Харин шинжээчдийн үзэж буйгаар террористуудын дараагийн бай ОХУ байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ. Учир нь хэд хоногийн өмнө "Исламын улс" бүлэглэл цахим сүлжээнд ОХУ-ыг заналхийлсэн видео бичлэгээ хийжээ. Таван минут орчим үргэлжлэх тус видео бичлэгт Оросын хот, байшин барилгыг харуулаад, тун удахгүй Орост цус асгаруулсан халдлага дайралт үйлдэхээр заналхийлсэн байна.


Тус бүлэглэл энэ заналхийллээ ОХУ өнгөрсөн есдүгээр сарын сүүлээс Сирид явуулж байгаа "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын ажиллагааны хариу, өшөө авалт гэж тайлбарлаж байгаа юм байна. Исламын улс бүлэглэлийн гэх энэ бичлэгийн эх сурвалжийг Оросын аюулгүй байдлын агентлагууд нягтлан шалгаж байгаа, сүрдүүлэг үндэстэй эсэхийг удахгүй тогтооно гэж Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.115.125 100, 200 хун ухлээ гээд Орос улс яах ч угуй. еерсдее хэдэн саяаар нь нухчихдаг улс ш дээ
27.123.214.84 Араб орнуудаар дэндуу тоглосон доо. Еронхийлогч Хусейныг цаазлаад л дараа нь баахан. ардчилал тогтоох зуйл болоо биздэ!!! Оросууд гайг нь л уурч бна, харин хаанах эхэлсэн билээ?! Бугд л мэдэж байгаашдээ.
83.253.171.83 Za orosuudiig bol yagaad ch amjihgui ystoi barisan ch aldahgui
83.250.33.23 Franch heregguiee naad durak orosuudiig alaachee
103.57.95.177 Европын холбооны хамгийн том бүс рүү дайрч байгаа юм чинь дэлхийн 3р дайныг хүсч байгаа гэж ойлгож болно биздээ