Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Загварын халуухан үдэш болно

2015 оны 11 сарын 14

Амралтын өдрөөр болох сонин содон үйл явдалтай учрахдаа бэлэн үү?

Арваннэгдүгээр сарын 14

  1. Григорийн тооллын жилийн 318 дахь өдөр. Шинэ он гарахад ердөө 47-хон хоног үлдлээ.
  2. Өнөөдөр цаг агаар цочир хүйтрэх учир дулаан хувцаслаарай. Учир нь өдөртөө -5 градусын хүйтэн байх бол шөнөдөө -10 хэмийн хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын эрхтний тэнгэр одтой, хөх морь өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал эд мал баялаг төгөлдөр болно гэж байна шүү. Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй болов уу. Ялангуяа гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу гэнэ шүү.
  4. Ам.долларын ханш өчигдрийнхтэй адил буюу 1993 төгрөгтэй тэнцэж байгаа бол юань 313.20 төгрөг, рубль 30.30 төгрөг, вон 1.72 төгрөг болж буурчээ.
  5. Уншигч та дугуй унах дуртай юу? Тийм бол Монголд анх удаа зохион байгуулагдаж буй “Тарган дугуйн аялал” буюу өвлийн дугуйт аялалд нэгдэхийг уриалж байна. Өглөө 10.00 цагт Баянгол зочид буудлын Б байрны үүдэнд цуглаж аялал эхлэх цэг рүү хөдлөх юм байна.
  6. Загварын нэгэн халуухан үдэш болох нь ээ. Учир нь Загварын үзүүлбэр болон "FOREVER FASHION" парти гэсэн хоёр хэсгээс бүрдэх SNOW/2016 Fashion show “Crocus” event hall-д болох гэнэ.
  7. 14:00 цагт “NOISE METAL FEST 2015” метал хөгжмийн наадам “UB Palace”-ийн комцертын танхимд болно.
  8. 12 цагаас нээлтээ хийх Монголын декупаж урлалын 2-р уралдааны бүтээлүүдээр нийтэд дэлгэх үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Бөхийн өргөөний зүүн талд байрлах УБ хотын түүхийн музейд болно.
  9. 16 дахь удаагийн оюутны лиг 12.00 цагаас спортын тев ордонд эхэлнэ. Спортод хайртай хүн бүхнийг уриалж байна.
  10. Та хоол хийх дуртай юу? Дуртай бол өөрийгөө хэр сайн тогооч болохыг ганц удаа сориад үзвэл ямар байна? "УЛСЫН АВАРГА ТОГООЧ" шалгаруулах тэмцээн Худалдаа аж үйлдвэрийн танхимд 09.00 цагаас эхэлнэ.
  11. Орос, Америк, зэрэг олон улсын бүжгийн багш нар ирж сүүлийн үед олны анхааралд байгаа, Салса Бачата, Кизомба бүжгийн хичээл явуулна гэнэ шүү. "Salsa weekend 2015" нээлттэй өдөрлөг болох гэж байна.
  12. Уншигч авхай та 16 настай бол танд тохирсон сонирхолтой арга хэмжээ зохиогдох гэж байна. Монголын Залуучуудын Холбоо нь 2014 оноос эхлэн арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарласантай холбоотойгоор 11:00 цагаас Төрийн ордонд Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа болно.
  13. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Энэтхэгийн анхны ерөнхий сайд болох Jawaharlal Nehru-н мэндэлсний ойг тохиолдуулан Энэтхэг улсад өнөөдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
  14. Мөн түүнчлэн Колумбын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  15. 1973 онд Английн гүнж Анна ахмад Марк Филлипстэй гэрлэж байжээ.
  16. 1971 оны эцсээр АНУ-ын Маринер-9 станц Ангариг гаригийн тойрог замд нэвтэрч байсныг түүх гэрчилнэ.
  17. 1922 онд Их Британийн BBC агентлаг анхныхаа радио цацалтыг хийж байжээ.
  18. 1927 онд дэлхийн хамгийн том түлшний сав дэлбэрчээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД