”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг ажлаас нь чөлөөлөв

2015 оны 11 сарын 13

Өнөөдөр 12.00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө шатааж, нийгмийг айдаст автуулсан. Тэрбээр тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа мэдэгдэж, "Бид компанийн удирдлагыг эхнээсээ Хөдөлмөрийн хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан ажилчин хүнийг боолчлон дорд үзэж тодорхойгүй нөхцөлтэй өөр компанид зарсан гэж үзэж байна. Энэ сарын 20-ноос өмнө Ачилтын компани байгуулах сонгон шалгаруулалтаа дуусгаж 36 хүнийг ажлаас хална. Мөн арванхоёрдугаар сард бүтцийн өөрчлөлтөөр 200 ажилтан халах гэж байна. Би энэ үйл ажиллагаатай тууштай тэмцэнэ. Төр улсдаа итгэх итгэлийг минь алдагдуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн бузар муу үйлээр дүүрсэн “Шийдлийн Засгийн газар”-ыг огцруулахыг шаардаж байна" гэсэн бөгөөд мөн "Би залуучуудынхаа өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн" гээд усны савтай бензин өөр рүүгээ цацаж гал тавьсан.

Тэгвэл энэ хэргийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өгсөн байна. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид  мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь маш харамсалтай үйлдэл боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийгөө шатаах оролдлого хийсэн С.Эрдэнийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө” гэсэн юм.

Мөн түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, улмаар компанийн хуулийн дагуу шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр боллоо. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчдын эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа. Энэ тал дээр салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тавантолгой ордын зүүн цанхи дээр Австралийн хөрөнгө оруулалттай “Макмахон” компани ажиллаж байсан. Түүний дараа цанхийн баруун хэсэгт үндэсний компани операторын үүрэг гүйцэтгэхээр 2013 оноос ажиллаж эхэлсэн. Гэтэл хоёр компанийн олборлолтын өртөг, зардлын хэмжээ нэлээд ялгаатай байсан. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт эрх ашгийн үүднээс өртөг зардлыг бууруулах, өртөг ихтэй ажиллагааг хумих зорилго тавьж ажилласан. Ингээд “Макмахон” компанитай хийсэн гэрээг дахин шинэчлэх ажлыг олон сарын турш хийсэн байгаа. Харин “Макмахон” компани өөрийн эрх үүргийг Хонгконг-д бүртгэлтэй компанид шилжүүлж, зүүн цанхид үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахаар тохирсон.

Ингэснээр ажлын байр өөрчлөгдөхгүй, өмнө нь ажиллаж байсан ажилчдаа шилжүүлэн авч ажиллахаар болсон гэж бид ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, нийт компанийн эрх ашгийн үүднээс авч буй бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт гэж боддог. Үүнийг компанийн тухай хуулиар шийдвэрлэх учиртай. Тиймээс тус компанийн “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн тавьсан шаардлагыг компанийн удирдлагууд удаа дараа хүлээн авч сонсож, аль болох санал нэгдэх чиглэлээр ажиллаж, “Хамтын гэрээг” байгуулах гэж байсан хэмээн бодож байгаа. Энэ тал дээр салбарын яам анхааран ажиллаж, мэдээллийг авч байсан. Ойрын хугацаанд нааштайгаар шийдвэрлэгдэж, “Хамтын гэрээ”-г байгуулах гэж байсан ч өнөөдөр ийм хэрэг болсонд харамсаж байна.

-С.Эрдэнэ арванхоёрдугаар сард дахин бүтцийн өөрчлөлтөөр 200 ажилтнаа халах гэж байна хэмээн мэдэгдсэн байсан. Энэ талаар?

-Уул уурхайн яамд энэ талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна. Гэхдээ бид ажилчдын ажлын байрыг баталгаатай болгохын төлөө ажиллаж байгаа.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
166.137.139.83 Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
95.108.225.221 Худлаа яригчид, араар нуугдан амиа бодогч нараа хүний амиар олж байгаа хоол чинь хоолой руу чинь орсоор байна уу?
122.201.24.115 Шаардлагыг удаа дараа хүлээн авчихаад шийдчихгүй юугаа хийгээд байсан юм бэ? Хүний амь эрсдэх хэрэгтэй байгаа юмуу? Шийдлийн, шинэчлэлийн засгийн газар гэж худлаа худлаа нэр өгч байхаар ШУНАЛЫН засгийн газар гээд үнэнээр нь өгчихөөч, амар ш д.