Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл

2015 оны 11 сарын 10

Бид өнөөдрөөс эхлэн тухайн өдрийн талаарх бүхий л мэдээллийг уншигч та бүхэнд өглөөд шуурхай хүргэж байх болно. Тиймээс уншигч авхай та өнөөдөр ямар өдөр болохыг, цаг агаар, валютын ханш, үзвэрийн хуваарь, зурхай, мөн тухайн өдөр болох онц сонирхолтой үйл явдлууд, энэ өдөр дэлхийн хуудаснаа ямар сонирхолтой үйл явдал болж байсныг цогцоор нь авах болно. 

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 10-ны өдөр

  1. Жилийн 314 дэх өдөр
  2. Өнөөдөр цаг агаар өдөртөө +2 градус дулаан бол шөнөдөө -10 градусын хүйтэн байх нь.
  3. Үсээ засуулах буюу авахуулбал сүлд тэнэж одно. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.
  4. Ам.долларын ханш 1992 төгрөгтэй тэнцэж байна. Харин юанийн ханш 314 төгрөг байна.
  5. Бүгд Найрамдах Турк Улсыг  үүсгэн байгуулагч агуу удирдагч Мустафа Кемал Ататуркийн гэгээн дурсгалыг хүндэтгэх 77 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр 19:00 цагт Тэнгис кино театрт "Турк паспорт" баримтат киног " IV танхимд гаргах гэж байна. Тасалбар үнэгүй.
  6. 10:00 цагт Замын цагдаагийн газарт Зам тээврийн ослоор хохирогсдын дэлхий нийтийн өдрийг тэмдэглэх тухай хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.
  7. 11:30 цагт Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах "Чинжигийн хөгжмийн өдрүүд" уран бүтээлийн цогц арга хэмжээний талаар Монгол ньюс мэдээллийн төвд танилцуулна.
  8. ЗХУ-ын тэргүүн, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежнев одоогоос 33 жилийн өмнө буюу 1982 оны яг энэ өдөр таалал төгсжээ.
  9. Харин бидэнд “Зүрхэнд шингэсэн намар” киноныхоо дүрээр танигдсан БНСУ-ын алдарт жүжигчин Вонь Бинь 1977 оны арваннэгдүгээр сарын 10-нд төржээ.
  10. Энэ өдөр дэлхийн хуудаснаа: 1526 онд John I Zapolyai of Transsylvania Унгарын эзэн хаанаар өргөмжлөгдөж байжээ.
  11. 2009 оны 11 дүгээр сарын 10-нд Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын усан цэргийн флотууд Шар тэнгис дэх Дэчон арал дээр зэвсэгт мөргөлдөөн хийж байжээ.
  12. 2002 онд Америкт 36 хүний амийг авч одсон маш хүчтэй хар салхи буюу Торнадо дэгдэж байж.
  13. 1983 онд  АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс Windows 1.0-ыг анх олон нийтэд танилцуулжээ.
  14. Германы ард түмнийг хуваахаас илүүтэйгээр дэлхийн нийт хүн төрөлхтнийг хоёр лагерьт хувааж байсан Берлиний ханыг 1989 онд Германчууд нурааж эхэлжээ.
  15. 1940 оны энэ өдөр Румынд асар хүчтэй газар хөдлөлт болж, 1000 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн бэртэж байжээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.89.199 Bayarlala. Hund heregtei bas sonirholtoi yum.
103.26.195.226 heregtei, zuv
202.131.234.243 Сонирхолтой