Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 499 хүнийг саатуулжээ

2015 оны 11 сарын 09

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт өссөн үзүүлэлттэй байгаа бол Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт буурчээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1693 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1590 иргэнийг долоон сая 950 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар торгожээ. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 499 хүнийг саатуулах байранд саатуулж ажилласан байна. Гал түймрийн дуудлага өнгөрсөн 14 хоногийн мэдээтэй харьцуулахад гурван хувиар буурчээ.

Гэхдээ Өршөөлөөр суллагдсан иргэд дахин гэмт хэрэг үйлдээгүй болохыг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм. ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн Д.Оюуны мэдээлснээр "Өршөөлөөр суллагдсан иргэд дахин хэрэг үйлдэж буй тухай цахим хэвлэлээр тарсан. Гэхдээ тэдгээр иргэд харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст бодит мэдээллийг баримтын хамт өгөн, өргөдлөө бүртгүүлэн шалгуулах шаардлагатай. Харин одоогийн байдлаар Өршөөлийн тухай хуулиар суллагдсан иргэдээс онц ноцтой гэмт хэрэг дахин үйлдсэн дуудлага болон тийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна" гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД