Номоор “цангасан” Монголчууд

2015 оны 11 сарын 09

Монголчууд зугаа цэнгэлээр бус номоор “цангадаг” болжээ. Тэгвэл энэхүү цангааг тайлах олон бэлгүүдийг номын дэлгүүрүүд задалсаар байгаа. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард “Азхур” номын их дэлгүүрийн хамт олон бүх номондоо 72 хүртэл хувийн хямдрал зарласан. Тэгвэл энэхүү буухиаг үргэлжлүүлэхээр өнгөрөгч амралтын өдрүүд буюу энэ сарын 06-08-ны өдрүүдэд “Мир” номын дэлгүүр зад хямдрал зарласан билээ. Бүх ном болон сэтгүүлүүддээ 20-90 хувийн хямдрал зарласан аж. Жишээлбэл, орос хэл дээрх номнууд 90 хувь, хүүхдийн номнууд 50 хувь, бусад номнууд бүгд 20 хувь хямдарчээ.

Тиймдээ ч тус дэлгүүрийн гадаа өглөөний найман цагаас шөнө дундын үед ч уртаас урт дараалал үүсгэн зогсжээ. Тэдгээр иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

Иргэн н.Гантөмөр - Одоо  үед цахим ном хөгжсөн ч цаасан номыг орлож чадахгүй. Хүүхдүүддээ ном уншуулахыг хүссэн ч үргэлж компьютерийн ард суулгамааргүй байдаг. Харин энд хүүхдийн номнууд хямдарсанд нь баяртай байна. Гурван цагийн турш дугаарлаж зогссон ч хүссэн номоо авсандаа баяртай байна.

Иргэн н.Өлзийпүрэв – Би хагассайны өглөө есөн цагаас хойш дугаарлаж зогссон. Гэхдээ өөрийнхөө хүссэн номыг авч чадсан. Гурван улсын түүх цахим номонд байдаггүй болохоор заавал цаасан номыг нь авах шаардлагатай. Гэсэн ч их үнэтэй байдаг байсан. Тиймээс  ингэж хямдарсанд нь маш их баяртай байна.

Иргэн н.Эрдэнэ – “Азхур” номын дэлгүүр үнэхээр булган сүүлтэй байна шүү. Иймэрхүү төрлийн худалдаануудыг олон зохион байгуулж байгаасай гэж хүсэж байна. Өглөөнөөс авахуулаад ном худалдаж авахыг хүссэн хүмүүс дунд дугаарлаж зогсохдоо манай улс үнэхээр хөгжлийнхөө замд явж байгаа юм байна гэж бодогдсон шүү. Залуус маань одоо зугаа цэнгэл гэхээсээ илүүтэйгээр оюундаа хөрөнгө оруулалт хийхийг зорьж буй нь үнэхээр бахархууштай хэрэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.95.49 энэ бол хөгжил шүү бүх зүйлийг битгий их бараанаар хүлээж авцгааж бай л даа
37.220.133.161 Zarah nomoo gants tasgaar hudaldbal daraalal ihsene shuu dee. Tiimees humuusiin tsagiig hairlaj hed heden tasagt uilchilgee yabuulbal zugeer yum.
202.21.124.29 manaid nom denduu unetei sh dee, hyamdarsan uchraas l humuus avah geed baigaa yum. nomiin une odoo hyamdraltai zaragdaj baigaa hemjeend baival hangalttai gedeg n haragdaj baina.
202.9.40.248 zass medehgui l yum bna ed nariig hudlaa unegui yumand nugasgui hulgaichuud huuhdiin nom bagshiin deed haviar zunduu l bdishd bur heden yadarsan huuhduud 1000 tuguur avaach gd guigaad l yavj bdagshd hudla neg tuilshirsan hulgaichud hulgai hih gd yavj bj ch medne gadaadiin zohiolchdiin ner medehguide nadad huuchnii saihan alt shig nom zunduu l bna da
59.153.112.217 hachin yum bichih yum. Hereggui yumiig zugeer ugsunch avdaggui biz dee
150.129.140.63 номоор цангасандаа бус хямдарсандаа л бгшд.хямдраагүй үед нь авдаггүй л бсн юм чинь.