Америкчууд Монгол брэндээр ”гоёно”

2015 оны 11 сарын 09

Хойд Америкчууд манай үндэсний брэндүүдийг үзэж сонирхох нь. Англофрейт компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой, АНУ дахь Монголын Экспортлогчдыг Дэмжих Ложистикийн төвийн нээлтэд зориулан тус компани Аж үйлдвэрийн яам, АНУ-ын Чикаго хот дах Монгол Соёлын төв, Төр засгийн байгууллагуудтай хамтран нийт үндэсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын хүрээнд “Хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болцгооё” уриатайгаар энэ сарын 20-28-ны өдрүүдэд “MADE IN MONGOLIA” үзэсгэлэнг АНУ-ын Чикаго, Вашингтон ДС хотуудад зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэнгийн зорилго Олон улсын чанар стандартад нийцсэн Монголын бараа бүтээгдэхүүнийг  Хойд Америкийн зах зээлд экспортлон гаргах, нийтэд таниулах экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, гадаадад ажиллаж,  амьдарч буй Монголчууддаа үндэснийхээ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бололцоогоор хангахад орших аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД