Гэр бүлгүй, тэнэмэл 2789 иргэн байна

2015 оны 11 сарын 09

Гэр бүлгүй, тэнэмэл 2789 иргэн тоологджээ. Тэдгээр иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах, иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор "Гэртээ харих зам" хөтөлбөрийг баталсан.

2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор 1016 иргэн гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа тоо гарсан бол 2014 онд Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас явуулсан бүртгэлээр 2789 иргэн  гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байна гэж бүртгэгджээ. Харин Үндэсний Статистикийн хорооны 2013 оны тайлангаар Улаанбаатар хотод  333.4 мянган өрхийн 1.267.0 мянган иргэн байнга оршин сууж байгаагаас гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх иргэдийн тоо нийт өрхийн 0.4 хувь, хүн амын 0.1 хувийг тус тус эзэлж байна гэсэн байна. Эдгээр иргэдийн 77.8 хувь нь эрэгтэй,  22.1 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас 3.8 хувь нь 0-17 насны хүүхэд, 82.7 хувь нь хөдөлмөрийн насны иргэн,  6.5 хувийг ахмад настан тус тус эзэлж байгаа юм байна.  “Гэртээ харих зам” хөтөлбөр батлагдсанаар эдгээр иргэдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг  нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх, аливаа хэлбэрийн донтох эмгэгээс эмчлэн эрүүлжүүлэх, эргэх холбоо тогтоож, нийгмийн харилцаанд оролцуулахад чигэлсэн шат дараатай ажлыг хэрэгжүүлэх юм байна.
Хөтөлбөрийг  2015-2020 онд  дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн үр дүнд нийгмийн хамгааллын мэргэжлийн, мэргэшсэн үйлчилгээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аль болох олноор хамруулж, үйлчилгээ авсан иргэн болон хувь хүн, байгууллагын эргэх холбоо бий болж, олон нийтийн эерэг хандлага нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн хөтөлбөр хэрэгжих механизм бий болж, 2020 оноос төрийн бус байгууллага, иргэд үйлчилгээг үргэлжлүүлэх боломжтой болох төдийгүй үйлчилгээ авсан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгмийн эрүүл, аюулгүй, амгалан тайван орчныг нэмэгдүүлэх боломж дээшилих юм байна. Хөтөлбөрийн хамгийн том үр дүн бол 30-аас доошгүй хувь нь гэр бүлдээ эргэн нэгдэж, амьдралын чанараа дээшлүүлнэ гэж холбогдох албаныхан үзэж байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Hudee olson hutulburt bayar hurgie. Ene humuust zoruilsan niitiin bair barij ajil olj ugbul ene hutulburiin achaar ene humuus hul deeree bosno shuu. Ta buhnii ajild ih amjilt husie.
202.21.120.242 Ганди сайдын эхлүүлсэн төслийг санаатайгаар нурааж хаячихаад ичихгүй төслийн нэрийг нь зээлээд авчихжээ эд нар
203.91.117.4 Aimag sumaar ni gargasan statistik bnu?, undsen hariyalal heregtei bn? herhen oloh be