Зарим замыг хэсэгчлэн хаана

2015 оны 11 сарын 06

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг  энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 07-ны өдрийн 11:00 цагаас 13 цагийн хооронд Чингисийн талбайн зүүн талын зам, Гадаад хэргийн яамнаас Төв шуудангийн уулзвар хүртэл, Төв шуудангийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн  баруун хойд уулзвар хүртэл, Богд уулын арын зам, Их тэнгэр, Их Монгол улсын гудамжнаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх замыг түр хугацаагаар хэсэгчлэн хаах юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД