”Оюу толгой” компани 5.13 тэрбум ам.долларыг Монголд зарцуулжээ

2015 оны 11 сарын 06

"Оюу толгой" компанийн мэдээлснээр 2010 оноос энэ оны есдүгээр сар хүртэл хугацаанд “Оюу толгой” компанийн Монголд зарцуулсан нийт мөнгөн дүн 5.13 тэрбум ам.доллар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн байна.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй хэлэхдээ “Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн бүтээмж, болон бусад үндсэн чиглэлээр ахиц дэвшилтэй нэг улирлыг үдлээ. Энэ улирлын дүнгээр бидний дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 5.13 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнд, Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин, Монголын компаниудтай худалдан авалт хийсэн дүн зэрэг багтаж байна" гэлээ.

Түүнчлэн тус компани 2015 оны гуравдугаар улиралд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ бататгаж, нийт осол гэмтлийн давтамжийн үзүүлэлтийг 0.31 болгон бууруулж, өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн төдийгүй Рио Тинто группийн хэмжээнд тэргүүлэгчдийн нэг болсон талаар онцлон тэмдэглэжээ. Мөн “Оюу толгой” компани өмнөх улирлынхаа үйлдвэрлэлийн хэмжээг тайлант улиралд давуулан биелүүлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД