”Шинэ жилийн бэлэг” үзэсгэлэн худалдаа болно

2015 оны 11 сарын 05

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шинэ жилийн бэлэг, Тохилог орон сууц” үзэсгэлэн ОХУ-ын Эрхүү хотноо ирэх сарын 8-15-ны хооронд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн нь Эрхүүгийхэнд болон бусад хотын зочдод бэлэг сонгох, гэр орон сууцаа чимэглэх, баярын захиалга, хувцас болон гоёл чимэглэл зэрэг бүхий л зүйлсэд сонголт хийхэд туслах юм.

"Сибэкспоцентр" ХХК - ОХУ-ын үзэсгэлэн яармагийн холбооны гишүүн, Байгаль бүс нутгийн үзэсгэлэн зохион байгуулагч байгууллагаас зохион байгуулах гэж буй тус үзэсгэлэнд доорх бараа бүтээгдэхүүн тавигдаж, үйлчилгээ үзүүлэх аж.

  • Бэлгийн болон сувенирэн бүтээгдэхүүн;

  • Баярын чимэглэл, шинэ жилийн бэлэг;

  • Карнавалын костюм, хүүхдийн тоглоом;

  • Өвлийн амралтын бараа бүтээгдэхүүн;

  • Чихэр нарийн боов, шингэн, хүнсний бүтээгдэхүүн;

  • Эмэгтэй, эрэгтэй хүүхдийн хувцас;

  • Үдшийн болон баярын хувцас;

  • Арьс ширэн, үслэг эдлэл болон толгойны чимэглэл;

  • Үнэт эдлэл, тоноглол;

  • Косметик болон үнэртэн, гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүн;

  • Мебель, интерьер, фото дизайн;

  • Гэрэлтүүлэг, гэрэлтүүлгийн дизайн, толь;

  • Керамик, шилэн бүтээгдэхүүн;

  • Гэрийн болон чимэглэлийн текстиль;

  • Гэр ахуйн хэрэглээний бараа;

  • Интерьер дизайн гаргах төсөл;

  • Шинэ жилийн арга хэмжээний үйлчилгээ;

  • Ресторан, баар, кафе, гоо сайхан, фитнес клубийн захилга үйлчилгээ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД