Бүртгэлээ баталгаажуулснаар төрийн байгууллагууд үйлчилгээ үзүүлэхэд хялбар болно

2015 оны 11 сарын 05

Энэ удаагийн хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байна. Монгол Улсын иргэн та www.e-registration.nso.mn хуудсаар регистрийн дугаараар бүртгүүлэн нэвтэрч, Таны амьдардаг баг, хороонд хөтлөгддөг “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн сан дахь өөрийн мэдээллээ шалгаж баталгаажуулснаар энэхүү тооллогод шууд хамрагдаж байгаа юм.

Түүнчлэн, улс даяар тооллогын гэрээт ажилтан танай өрхөд очиж эсвэл танай өрхийн гишүүдтэй холбогдож, “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шалгаж баяжуулах ажил хийгдэж байна.

Мөн гадаадад байнга буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд e-census.nso.mn хуудсаар орж тооллогодоо хамрагдаж байна.

Ийнхүү хүн ам, өрхийн талаарх суурь мэдээлэлд тулгуурлан иргэд ам бүлийн тодорхойлолтоо цахимаар авах, төрийн байгууллагууд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, барилга орон сууцны төлөвлөлт хийх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа хуулийн хүрээнд ашиглах боломж бүрдэж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД