15.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулжээ

2015 оны 11 сарын 05

Монголбанкны энэ сарын 05-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө. Тус дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1991.00-1993.80 төгрөгийн ханшаар 11.15 сая ам.доллар, 313.01-314.21 төгрөгийн ханшаар 29.1 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин үүнээс Монголбанк 1992.50 төгрөгийн ханшаар 6.15 сая ам.доллар, 313.75 төгрөгийн ханшаар 12.5 сая юань нийлүүлсэн аж.

Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудтай 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 10.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД