Дунджаар 4.5 сая долларыг Монголд зарцуулах тооцоо гарчээ

2015 оны 11 сарын 05

2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтын үеэр дунджаар 4.5 сая доллар Монголд зарцуулах тооцоо гарчээ.

Энэ сарын 3-8-ны өдрүүдэд  дэлхийн JCI  байгууллагын олон улсын хурал Япон Улсын Канзава хотод болж байгаа бөгөөд энэхүү хуралд НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Энхболд оролцож дэлхийн JCI байгуулалгын ерөнхийлөгчид нийслэлийн удирдлагуудын мэндчилгээг,  2017 онд Улаанбаатар хотод орон орны гишүүдийнхээ хамт хүрэлцэн ирэхийг урьсан урилгын хамт гардуулж өглөө.

Улаанбаатар хотод энэхүү олон улсын томоохон хурлыг зохион байгуулснаар JCI байгууллагын 3000-5000 мянган залуучууд хүрэлцэн ирж дунджаар 4.5 сая долларыг Монголд  зарцуулах тооцоо байгааг аялал жуучлалын салбарынхан онцолж байна.

Дашрамд сонирхуулахад, JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200 мянга гаруй идвэхтэй, нэг сая гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүс, сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД