”Улаанбаатарт үйлдвэрлэв” болно

2015 оны 11 сарын 05

Дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа үргэлжилсээр. Жилд нийслэл хотноо хэд хэдэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болдог бөгөөд саяхан "Их хотын хямдрал" үзэсгэлэн худалдаа болж өнгөрсөн. Тэгвэл үүний араас "Улаанбаатарт үйлдвэрлэв" болох нь ээ.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд тус үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцох аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД