”Макс” Д.Ганбаатар шагналаа хүүхдүүдэд хандивлана

2015 оны 11 сарын 05

АНУ-ын Breeders’ Cup морины уралдаанд “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хурдан хүлэг түрүүлж, шагналын мөнгөө асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлахаар болжээ. 

Тухайлбал, тэрээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газар байдаг хүүхдүүдэд өгөхөөр болсон хэмээгээд асрамжийн газрын 100 гаруй хүүхдүүдэд хадгаламж нээж өгөхөөр болжээ.

“Mongolian Saturday” үрээг Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар дааган насанд нь олон улсын “Keenland” дуудлага худалдаан дээрээс “хожмоо хурдлах морь болно” хэмээн шинжиж “Макс”-ын Д.Ганбаатарт худалдаж авахыг санал болгож байсан байна.

Дашрамд сонирхуулахад, Дэлхийн хурдан морины уралдаанд эрэмбээрээ ч, нэр хүндээрээ ч, эргэлддэг мөнгө, үзэгчдийн тоогоороо ч дээгүүрт ордог “Breeders’ Cup World Championship 2015” уралдааныг Дэлхийн морин спортын холбооноос АНУ-д 32 дахь жилдээ зохион байгуулсан аж.

“Mongolian Saturday” үрээг  Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар дааган насанд нь олон улсын “Keenland” дуудлага худалдаан дээрээс “хожмоо хурдлах морь болно” хэмээн шинжиж “Макс”-ын Д.Ганбаатарт худалдаж авахыг санал болгож байсан байна. - See more at: http://www.unen.mn/content/55894.shtml?alias=#sthash.Wn7PHHi8.dpuf

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД