33.7 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ

2015 оны 11 сарын 04

Засгийн газрын үнэт цаасны ээлжит бус арилжаа өнөөдөр болж өнгөрлөө. Тус арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52 долоо хоногийн хугацаатай 35.0 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаасыг арилжихаар нийтэд мэдээлсэн аж. Үүнээс нийт 48.7 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаас худалдан авах санал ирж, 33.7 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 14.674 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД