Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гамшиг ослын талаарх мэдлэгийг олгоно

2015 оны 11 сарын 04

Төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын долоо хоногийн гурав дах өдөр бүрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авдаг өдөр болгох, нийслэлийн Засаг Даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, мөн 2016 оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан байнгын ажиллагаатай алба байгуулах зэрэг санал санаачлагууд гарч хэрэгжүүлэх шатандаа байгаа билээ. Иймдээ ч өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед хэрхэн авран хамгаалах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран  сургалт дадлагыг зохион байгууллаа.
Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, сургалт арга зүйн төв, эсгийний үйлдвэр, цаасан уутны үйлдвэр, мужааны цех, хэвлэх үйлдвэр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн 309 ажилтан,  53 багш, 269 хүүхэд нийт 631хүн оролцуулан гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт явуулж, гамшгийн үед аюулгүй зай талбайд гарах биет дадлагыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн байранд нийслэлийн аврах ангийн хоёр авто машин есөн албан хаагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 14 ангийн хоёр авто машин 13 албан хаагч, Сүхбаатар, Баянгол дүүргийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, гал түймрийн улсын хяналтын байцаагч сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нартай хамтран зохион байгуулан ажиллалаа.
Дадлага сургуулийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай сургуулийн сурагч, хүүхдүүдэд гамшиг ослын  талаарх мэдлэг олгох, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио хүргэх, дохиогоор ажиллах дадлага эзэмшүүлэхэд чиглэгдэж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД