Сарын аяны хүрээнд экспорт, импортын барааны үзэсгэлэн яармаг болно

2015 оны 11 сарын 04

Мэргэжлийн хяналт ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газраас “Хүний төлөө -  Хилийн хяналт” сарын аяныг орон нутаг даяар эхлүүлсэн билээ. Тэгвэл энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хил, хорио цээрийн хяналтын газрын дарга Х.Чинбатын мэдээлснээр тус аяны зорилго нь хил, хорио цээрийн хяналтын ажиллагаа, үр дүнг ард иргэд, гадаад худалдаа эрхлэгчдэд сурталчлах, аюулгүй хүнс сонгон хэрэглэх мэдлэгийг дээшлүүлэх, хариуцлагатай бизнесийг дэмжих, зөвлөн туслах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд оршиж байгаа аж.

Мөн тэрээр “МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар нь Монгол Улсын хэмжээнд нийт 26 боомтонд эрүүл ахуй, халдвар хамгаалал, мал эмнэлэг, ургамал хорио цээр, стандарт чанарын хяналт гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хяналт шалгалтын хэрэгжүүлэн ажилладаг. Сарын аяны хүрээнд үндсэн таван чигллээр 25 ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

  1. Улсын хилээр дамжин халдварлах хүний хөл хориот өвчин нэвтэрч орохоос урьдчилан сэргийлэх буюу хил, хорио цээрийн үндсэн үүргийн хүрээнд Буянт-Ухаа хилийн боомттой хамтран халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд авах хариу арга хэмжээ авах “код-9” сургуулилтыг зохион байгуулна.
  2. Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гадаад орны хяналтын байгууллагатай хамтран, хянан магадлагаа хийхэд юуг анхаарах ёстойг аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, улсын байцаагч нарт зөвлөгөө өгнө.
  3. МХЕГ-аас үзүүлж буй төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох үүднээс экспорт гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйл ажиллагааг хөнгөвчилж газрын дэд даргаар дамждаг дамжлагуудыг хөнгөвчлөөд, шууд хяналтын газар руу шилждэг болгоно. Ингэснээр 3-4 дамжлагыг алгасч, цаг завыг хэмнэх боломж бүрдэж байгаа юм.
  4. Экпорт, импортын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулна.
  5. БНХАУ-ын Хорио цээрийн байгууллагатай хамтран хуралдааныг зохион байгуулна. Гадаад худалдааг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцэнэ” гэлээ.

Замын-Үүд боомтын ХМХА-ны дарга С.Баясгалан - 2015 оны эхний 10 сарын байдлаар Замын-Үүд боомтоор 457.991 тонн барааг дамжин өнгөрүүлсэн байна. өнгөрсөн оны импортын барааны эрэлтийг тодорхойлж эрсдэлтэй бараанд хяналт шалгалтыг хийдэг.

Сарын аяны хүрээнд Замын-Үүд боомт бол гадаад худалдаа эрхлэхэд зориулсан сургалтыг зохион байгуулна. Мөн халдварт өвчтэй мал орж ирсэн тохиолдолд ямар арга хэмжээг авах талаар үзүүлэх сургалт болно.

Буянт-Ухаа боомтын ХМХА-ны дарга У.Сосорбарам – Буянт-Ухаа боомт нь олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг хүн, малын гоц халдвартай, эрсдэл өндөртэй өвчтөнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үүргийг хүлээж ажилладаг. 2015 оны эхний есөн сард 1556 онгоцны 303.654 зорчигчдод эрүүл мэндийн тандалт судалгааг хийж ажилласан. Мөн 6-8 дугаар саруудад Солонгос улсад корона вирусын халдвар дэгдэхэд холбогдох газрууд хилийн нэвтрэх цэг дээр тандалт судалгааг үргэлжлүүлж, бэлэн байдалд ажилласны үр дүнд сэжигтэй таван зорчигчийг илрүүлсэн.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД