Нээлттэй тайлагналын тогтолцоог хөгжүүлнэ

2015 оны 11 сарын 03

Нээлттэй тайлагналын тогтолцоог олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх боломж нээгдлээ. Компанийн засаглалын хөгжлийн төв, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо болон Монголын хөрөнгийн бирж хамтран “Шилдэг жилийн тайлан шалгаруулах үндэсний уралдаан”  төслийг зохион байгуулж байгаа нь энэ юм.

Уг төслийг ивээн тэтгэгч түншлэлээр Олон улсын санхүүгийн корпораци, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран ажиллаж байгаа аж. Төслийн гол зорилго нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд болон шинээр хувьцаа гаргаж байгаа төрийн өмчит компаниуд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын нээлттэй тайлагналын тогтолцоог олон улсын жишигт хүргэж хөгжүүлэхэд оршино. Төслийн бүртгэл энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД