Гадаад худалдааны дансны ашиг гурав дахин өсжээ

2015 оны 11 сарын 03

Монголбанкны гаргасан статистик мэдээллээр манай улсын урсгал тэнцэл 485.8 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 67 хувиар буюу 978.5 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Үүнд, барааны гадаад худалдааны дансны ашиг гурав дахин буюу 638.5 сая ам.доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 50 хувиар буюу 604.1 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм байна.

Мөн түүнчлэн хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 555.1 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар буюу 296.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох шууд хөрөнгө оруулалтын урсгалаар тайлбарлагдаж байна. Харин бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 106 хувиар буюу 142.5 сая ам.доллараар буурчээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД