Махны үнэ дахин буурчээ

2015 оны 10 сарын 31

Статистик мэдээллээс харахад хонины ястай махны үнэ энэ сарын эцсээр өмнөх сарынхаас 20.8 хувь, үхрийн ястай махны үнэ 18.2 хувь, үхрийн цул махны үнэ 13.0 хувь, адууны ястай махны үнэ 12.1 хувь, ямааны ястай махны үнэ 21.5 хувиар буурсан байна.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 2.0 хувь, адууны ястай махны үнэ 6.3 хувь, ямааны ястай махны үнэ 3.7 хувиар буурч, хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Үнийн дүнгээр тооцвол, хонины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5730 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 2.0 хувиар буюу 155 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Харин хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД