Хүнсний гол нэрийн барааны үнэ өнгөрсөн сарынхаас буурчээ

2015 оны 10 сарын 31

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр энэ сарын IV долоо хоногийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 6.8 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.6 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Тодруулбал, савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.4 хувь, савласан дээд гурилын үнэ 0.3 хувь, савласан II зэргийн гурилын үнэ 3.8 хувиар буурч, задгай I зэргийн гурилын үнэ 1.2 хувиар өссөн бол цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байгаа аж. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.2 хувиар өсчээ.

Мөн түүнчлэн төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 0.9 хувь, манжингийн үнэ 6.4 хувь, сонгины үнэ 4.7 хувиар буурч, төмсний үнэ 0.2 хувь, байцааны үнэ 15.3 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 11.3 хувь, луувангийн үнэ 9.2 хувь, манжингийн үнэ 3.0 хувь, байцааны үнэ 2.3 хувиар өсч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД