Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй марк хэвлэгджээ

2015 оны 10 сарын 31

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй марк хэвлэгджээ. Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлсэн нь энэ юм. Тус парламентын хүндэт индрээс үг хэлсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлдэг нь Европын парламентын уламжлал ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны зургадугаар сарын 8-10-нд Европарламентад айлчлан мөн сарын 9-ний өдөр үг хэлсэн билээ. Уг үйл явдалд зориулан гаргасан дугтуй, марк нь шуудангийн бусад дугтуй, маркийн адил үнэт цаас бөгөөд захидал харилцаа, шуудан холбоонд ашиглах боломжтой юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.107 Путиний зурагтай зоос гарлаа гэсэнтэй адилхан юм болж. Унэхээр инээдтэй юмаа.