Нийслэлийн бүтээн байгуулалтын эзэд тодорчээ

2015 оны 10 сарын 29

Нийслэлийн бүтээн байгуулалтын шилдэг эзэд тодорчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авьяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигын дагуу нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулсан нь энэ.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч байгаа Авто замын байгууламж, Барилга байгууламж, Дэд бүтэц, инженерийн байгууламж, Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр гэсэн томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтын эздийг тодруулжээ. 


Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “ Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тухайн жилийн шилдэг бүтээн байгуулалтын ажлуудыг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шалгаруулдаг уламжлалттай. Жил ирэх  тусам нийслэлийн маань өнгө нэмж шинэ барилга байшин, авто зам, сургууль, цэцэрлэг, үйлдвэрүүд цэцэглэн босч байгаа нь бүтээн байгуулагчид, хувийн хэвшлийнхэн Та бүхний ач гавьяа юм гэдгийг онцлон хэлмээр байна. Нийслэлийн шинэчлэлийн баг сүүлийн гурван жилийн хугацаанд иргэдийн оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлж байгааг Та бүхэн харж байгаа биз ээ. Бид хурдны замтай, утаагүй, замын түгжрэлгүй, дагаж мөрдөх дүрэмтэй, өвөрмөц түүхтэй, өв соёлтой, найрсаг, эв нэгдлийн бэлэгдэл болсон шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж “ Хот шиг хот”-ыг хойч үедээ хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэхүү сайхан хотыг цогцлоон бүтээх ажил нь нийслэлийн иргэд, төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид, Бүтээн байгуулагчид Та бидний хамтын ажиллагааны үр дүнд бий болох юм шүү. Ёслолын арга хэмжээ өргөжин тэлж байгаагийн нэг жишээ бол 2013 онд 20 байгууллага нэр дэвшиж байсан бол энэ онд 43 байгууллага болж нэмэгдсэн нь Улаанбаатар хот маань хөгжин тэлж байгаагийн нэг илрэл юм. Ингээд Та бүхэнд сайн сайхныг хүсээд ёслолын арга хэмжээ нээснийг мэдэгдье” гэлээ.

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардан авсан байгууллагуудын төлөөлөлд шагналыг нийслэлийн удирдлагууд гардуулж, нийслэлийн дээд шагнал “Хангарьд одон”-гоор шагналаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Eldeb yum nurshij baihaar deed shagnaliig absan baiguulaga humuusee nerleech.