Төсвийн тодотголын өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

2015 оны 10 сарын 28

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үеэр төслийн 1 дүгээр зүйлийн “2015-2016 оны” гэснийг “2016-2017 оны” гэж өөрчлөх, төслийн нэгдүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2015 онд “6.128.0” гэснийг “6.074.1” гэж, ДНБ-д эзлэх хувь “26.0” гэснийг “25.8” гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2015 онд “7.307.2” гэснийг “7.253.3” гэж, ДНБ-д эзлэх хувь “31.0” гэснийг “30.8” гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2015 онд “162.6” гэснийг “108.7” гэж, ДНБ-д эзлэх хувь “0.7” гэснийг “0.5” гэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2015 онд “1.576.7” гэснийг “1.530.7” гэж, ДНБ-д эзлэх хувь “6.7” гэснийг “6.5” гэж тус тус өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, О.Содбилэг, С.Ганбаатар, Р.Амаржаргал, Л.Болд нар асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн дээрх саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД