Монголчуудын ахуй амьдралыг чулуугаар амилууллаа

2015 оны 10 сарын 28

Монголчуудын түүх, зан заншил, ахуй амьдралыг байгалийн чулуугаар дахин амиллаа. Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийсэн нь энэ юм.  

Улаанбаатар хотын соёл урлагийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Юрий Мандаганов Ёндонович, Ербах Алейксей Анатольевич, Истаев Валерий Тышеевич нарыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.

Дашрамд сонирхуулахад, байгалийн чулуугаар уран бүтээлээ туурвидаг зураач Юрий Мандаганов нь Монгол Улсад анх удаа бүтээлээ дэлгэж байгаа бөгөөд нийт 27 бүтээлийг олны хүртээл болголоо. Зураач 1968 оноос хойш зурж эхэлсэн бөгөөд байгалийн чулууг ашиглан гэрэл сүүдэр гаргаж хар цагаан өнгө хослуулан бүтээлээ туурвидаг байна. Тэрээр 2000 - 2012 онд АНУ, Москва, Улаан-Үд хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД