Эко өрхүүд шилдгээр шалгарчээ

2015 оны 10 сарын 27

Эко орчинтой өрх айлууд шилдгээр шалгарчээ. Өрхийн аж ахуй эрхэлдэг, амьдарч буй орчноо тохижуулан эко орчин болгон өөрчилсөн есөн өрх ийнхүү нийслэлийн тэргүүний өрх гэрээр шалгарч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайгаас шагналаа гардан авлаа.

Тодруулбал, Сонгиохайрхан дүүргийн 23-р хороонд оршин суудаг Б.Сүхээ гуайнх өрхийн аж ахуйг 1990 оноос хойш эрхлэж ирсэн байна. Хашаандаа мод бут, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг бол Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд оршин суудаг Р.Цогоо гуайнх амьдарч буй орчноо зүлэгжүүлж, ногоон байгууламж мод бут, жимс хүнсний төрөл бүрийн нарийн ногоо тарих зэргээр өрхийн аж ахуйгаа өргөжүүлжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд оршин суудаг Б.Мандалынх нарс, хус, улиас, хайлаас, шинэс, бургас, чацаргана, нохойн хошуу зэргийг тарьж ургуулдаг, мод үржүүлгийн талбайтай юм байна. Харин Сонгино хайрхан дүүргийн тавдугаар хороонд амьдардаг В.Рагчаасүрэн нь оёдолчин мэргэжилтэй, гурван үе дамжсан өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн үр хүүхдүүддээ өвлүүлэн зааж сургаж ажиллууллсаар иржээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД