100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэмж бүртгэв

2015 оны 10 сарын 26

100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг нэмж бүртгэлээ. Тодруулбал, Сангийн яамны үнэт цаас бүртгүүлэх хүсэлтийн дагуу зургаа дахь ээлжийн 100 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэн авлаа. 

Дашрамд сонирхуулахад, энэ сарын 01-нээс Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нийт 50 удаа зохион байгуулж 431.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД