Дэлхийн эдийн засгийн форумын чуулга уулзалт болж байна

2015 оны 10 сарын 26

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 24-27-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын чуулга уулзалтын албан ёсны нээлт өнөөдөр буюу энэ сарын 26-нд болж байна. Уг форумд Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нар оролцож байгаа бөгөөд тэд Дэлхийн эдийн засгийн форумын Уул уурхай, төмөрлөг, усны зөвлөлийн салбар хуралдаанд оролцож байгаа юм.

Энэ удаагийн хуралдааны үеэр нийт 80 салбар хуралдаанаар дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудын талаар авч хэлэлцэх юм байна.

Салбар хуралдаануудаар Инновацын ирээдүй, Эдийн засгийн өсөлт ба багтаамж, Нүүрсний салбарын тогтвортой хөгжил, Хотуудын ирээдүй, Үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал, Уур амьсгалын өөрчлөлт, Цагаачлал зэрэг сэдвийг хөндөн ярилцаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД