Үнэт цаасны компаниудын тайланг цахим хэлбэрээр авч байна

2015 оны 10 сарын 22

Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны компаниудын нягтлан бодогчдод тусгайлан сургалт зохион байгуулж, санхүүгийн тайлангын заавар, маягт болон Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр тайланг хэрхэн өгөх талаар мэдээлэл өгсөн байна.  Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 103/131 тоот хамтарсан тушаалаар "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн заавар",  "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх дансны жишиг жагсаалт, санхүүгийн тайлан болон түүний тодруулгын маягт"-ыг шинэчлэн баталсан юм. Олон Улсын стандартад нийцүүлэн шинэчлэн баталсан  журмын дагуу Үнэт цаасны компаниудын санхүүгийн тайланг энэ оны гуравдугаар улирлаас эхлэн Хороо шинэ журамд нийцүүлэн цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүлээн авч эхлээд байна. Дээрх сургалтанд нийт 30 ҮЦК хамрагдлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД