1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

2015 оны 10 сарын 22

Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо, СӨХ, иргэд  оролцлоо.

Нийт 2.122.511 метр квадрат талбайн 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд 7132 аж ахуйн нэгжийн 30521 хүн оролцож, 226 машин хог ачуулж 182 байгууллагад мэдэгдэх хуудас олголоо. Нийслэлийн харьяа 60 байгууллага, 2877 агентлагийн ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцсон юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.251.244.5 humuus autobusnii smart kart avaad bolood bgaa biz dee mash hurdan hevshuulj chadaj bna ene chin humuust taalagdaj heregtei bsan gesen ug enen shig zev heregtei helber heregtei bna tegvel hog hayahgui baih arga zaaval bgaa
182.251.244.5 management buyu arga barilaa eerchlekh heregtei uchir ni neg heseg ni tseverled neg heseg ni hayadag baidal mash olon jil urgeljilj bna tegeher argaa eerchlekh zailshgui shaardlagatai bna