Урьдчилан сэргийлэх тарилгад 73461 малыг хамруулжээ

2015 оны 10 сарын 21

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна. 

Үүний дагуу цаг алдалгүй Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг хуралдуулах зэрэг яаралтай арга хэмжээ авлаа.

Мөн Мал эмнэлэг, үржлийн газраас шаардлагатай 111.0 мянган тун шүлхийгээс сэргийлэх хос цэнэт вакцин, 100 хос халдвар хамгааллын нэг удаагийн хувцас, 30 килограмм ариутгал, халдваргүйтгэлийн бодисоор хангасан байна. Энэ сарын 19-ний байдлаар урьдчилан сэргийлэх тарилгад 20 өрхийн 73461 мал буюу нийт малын 86,6 хувийг хамруулаад байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД