БНСУ-ын Нүүрсний корпорацитай санамж бичиг байгуулжээ

2015 оны 10 сарын 20

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмалын Газар болон БНСУ-ын Нүүрсний Корпораци хооронд нүүрсний салбарын хөгжилтэй холбоотой технологи солилцоо, байгаль орчны нөхөн сэргээлт, мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Уг арга хэмжээнд АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа болон тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог, Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх, Солонгосын талаас Нүүрсний Корпорацийн захирал  Гвон Хёг Сү болон тус байгууллагын төлөөлөлүүд оролцсон аж.

БНСУ-ын Нүүрсний Корпораци нь 1950 онд байгуулагдсан улсын байгууллага бөгөөд одоогийн байдлаар гурван уурхай эзэмшихийн сацуу, Монгол Улсад Хотгор шанага нүүрсний уурхайг 2011 оноос эхлэн ашиглаж байна.

Энэхүү Санамж бичгийг байгуулснаар нүүрсний ашиглалт олборлолтоос үүдсэн байгаль орчны асуудал, аюулгүй ажиллагаа болон технологийн салбар дахь хоёр байгууллагын харилцаа хамтын ажиллагаа идэвхжиж, уул уурхайн тогтвортой хөгжилд зохих ёсны хувь нэмрээ оруулна гэж  үзэж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД