АСЕМ-ийн зочдод үйлчлэх менежерүүдэд зориулсан сургалт болж байна

2015 оны 10 сарын 20

Ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил өрнөж байна. Уг бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 19-20-ны өдрүүдэд хүндэт зочдод үйлчлэх эрх авсан зочид буудлын ерөнхий болон ахлах менежерүүдэд зориулсан сургалт “Корпорейт нэг” зочид буудалд болж байгаа юм. Нийт 44 зочид буудал АСЕМ-ийн төлөөлөгчдөд үйлчлэх эрх аваад байгаа билээ.

Дэлхийн тавь гаруй орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд болон бусад өндөр түвшний зочдод үйлчлэх ажлыг гардан зохион байгуулах менежерүүдэд зориулсан сургалтыг дипломатчид болон Төрийн ёслолын албаны удирдлагууд хөтлөн явуулж байна.

Сургалтын хөтөлбөрт Зочдыг угтах, үдэх соёл, Хүлээн авалт, зоог, дайллага, цайллагын үйлчилгээний протокол, Зочид буудлын менежмент, үйлчилгээний технологийн орчин үеийн асуудлууд, Зочдын дунд биеэ авч явах ёс зүй, Ёслолын арга хэмжээнд оролцох хувцаслалт зэрэг сэдвүүд багтжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД