Барилга, дэд бүтцийн зөвлөлийн даргаар Г.Батжаргал ажиллана

2015 оны 10 сарын 19

МҮХАҮТ-ын үйл ажиллагааг дэмжих чиг үүрэг бүхий орон тооны бус Барилга, дэд бүтцийн Зөвлөл нь бизнес эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зам барилгын салбарыг хөгжүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэх зорилготойгоор 2007 оны арванхоёрдугаар сарын 4-нд байгуулагдсан.

Зам, барилга дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бизнесийн холбоод, төрийн бус байгууллага, бизнесийн хэвшлийнхний санал солилцох, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажилладаг тус зөвлөл нь ээлжит сонгуулиа хийж зөвлөлийн даргаар “БҮТИ” ХХК-ийн захирал Г.Батжаргал, дэд даргаар Barilga.mn мэдээллийн төвийн захирал Г.Батсүх нар дөрвөн жилийн хугацаатай ажиллахаар сонгогдлоо.

Мөн МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын 300 гаруй компаниас бүрдсэн тус зөвлөл нь 20 гаруй тэргүүлэгч гишүүнтэй юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД