Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцжээ

2015 оны 10 сарын 19

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны нарийн бичиг Matthias Machnig тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтанд цахилгаан, төмөрлөгийн үйлдвэрийн Vacuumschmelze компанийн ерөнхийлөгч, УЗ-ийн дарга Richard Boulter, технологийн салбарын GFT Technologies SE компанийн УЗ, дарга Ulrich Dietz, эрчим хүчний салбарын GME Energy компанийн гүйцэтгэх захирал Raimund Forster, хуулийн салбарын Deutsche Messe группийн дарга Dr.Wolfram von Fritsch, барилгын Kohlbecker компаний захирал Florian Kohlbecker, тээвэр логистикийн салбарын Rhenus компанийн захирал Uwe Oemmelen зэрэг салбар салбарынхан оролцлоо.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг МҮХАҮТ болон өнөөгийн эдийн засгийн түвшин, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт гэх мэт асуудлыг танилцуулж, хүндрэл, бэрхшээл, Монголд хөрөнгө оруулах боломж, гарц зэргийн тухай мэдээлэл өгөв. ХБНГУ-ын төлөөлөгчид өөрийн эрхэлж буй бизнесийн тухай танилцуулж Монголын эдийн засгийг бага ч хөрөнгө оруулах боломжтой тухай судалсан, гэвч татварын асуудал хүндрэлтэй санагдсанаа хэлж байв. Мөн МҮХАҮТ-ын дэргэд Үндэсний, Олон улсын Арбитр ажилладаг нь сайшаалтайг нэмж хэлж байлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД