АНУ, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна

2015 оны 10 сарын 19

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр буюу энэ сарын 19-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифэр З.Гаалтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдаан, Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтын анхны хурал болсон ба өнгөрсөн сард Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт  зохиогдсон болохыг онцлоод хоёр талын идэвхтэй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр амжилттай зохион байгуулсан болохыг дурдаад цаашид гурван талт уулзалтыг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.

Харин Элчин сайд Женифэр З.Гаалт АНУ, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилтай хөгжиж байгааг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хүчин чармайлт гарган ажиллах болно гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентийн бүлгийн гишүүн О.Баасанхүү болон албаны бусад хүмүүс оролцлоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.117 Парламентийн булэг гэж хаа хамаагуй хумуусийг тавьчихдаг, унэхээр марзан. Хэлийг мэдэхгуй тухайн улстай ямарч холбоогуй нохдууд байх нь естой утгагуй юм.