Ц.Элбэгдорж: Хүүхэд, ахмад настан хоёрт бид гар татах ёсгүй

2015 оны 10 сарын 19

Энэ сарын 17-ны өдөр “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II зөвлөгөөн болж өнгөрсөн. Уг зөвлөгөөнд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулсан бөгөөд илгээлтийг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд уншиж сонсгов. Ерөнхийлөгчийн илгээлтэд:

“Манай орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн ахмад үеийнхэн, азай буурлуудын маань төлөөлөл, хүндэт зочид Та бүхний түмэн амгаланг айлтгая.

Бид, төр засгаас хийж хэрэгжүүлэх ажил, хийсэн бүтээснээ ямагт тайлагнаж, алдаа оноогоо дүгнэж цэгнэж байх учиртай. Өнөөдрийн энэхүү зөвлөгөөний зорилго ч үүнд чиглэж байгаа.

Монгол Улсын хөгжлийн үндэс бол төр, түмний ажил үйлсэд иргэн нь идэвхтэй оролцдог байхад оршино. Өсөх нас нь өтлөх насаар солигдсон ч гэсэн үүнд манай ахмадуудын оролцоо маш чухал билээ.Ахмадуудын билгийн нүд нь нээгдсэн байдаг. Тэд бусдад сургаал хэлэх бүрэн эрхтэй хүмүүс. Бид ахмадуудынхаа үгийг хүлээцтэй сонсох ёстой. “Сургаал сонсолгүй зуун жил амьдарснаас сургаалыг мэдэж нэг өдөр амьдарсан нь дээр” гэдэг үг байдаг.

Та бүхний туулсан зам, хуримтлуулсан туршлага, өвлөсөн ёс заншилбол ирээдүй хойчийн замын эхлэл, багш чиглүүлэгч,соёл уламжлал болох учиртай тул зуун зуунаар улс үндэстнийг оршин тогтноож ирсэн ахмад үеийнхний энэхүү түүхэн үүргээ ухамсарлаж, хөгжлийн хөтөч болж явахыгчин сэтгэлээсээ хүсье. Үүний тулд залуу үе ахмадаасаа өвлөдөг, суралцдаг, ахмад үе залуустаа зөвлөдөг, залгамж халаагаа бэлддэг хандлага, орчин нөхцөл, тогтолцоог сайжруулах нь чухал юм.

Миний бие 2013 онд болсон Ахмад настны анхдугаар зөвлөгөөнд “Монголчууд өвөг дээдсийнхээ алдар нэрийг өөрийн нэрнээс эрхэмд үздэг, тэдний хийсэн бүтээснээр бахархдаг, нэр алдрыг нь өргөж явахыг эрмэлздэг, ахмад настнаа хэзээ хаана ч өрц зүрхнийхээ гүнд бат шүтэж явдаг болохоор өөрийн аливаа зөв үйлдлээ тэднийхээ сайн үйл ажиллагаа, нэр алдартай холбож боддог эртний ёс заншилтай ард түмэн. Бид бүгдээрээ ахмад настан болно. Ахмадуудаа хүндэлж, халамжлах нь хүний ёс, төрийн үүрэг мөн” гэж тодотгон хэлж байснаа санаж байна. Ахмад настныг нийгмийн баталгаагаар хангах нь төрийн үүрэг бөгөөд төр бодлогоор дэмжихийн сацуу орчин үед ахмадаа хүндэтгэдэг ардын уламжлалаа таслахгүй, улам дэлгэрүүлэх нь хамгийн том нийгмийн баталгаа болохыг энд дурдах нь зүйтэй.

Хэдийгээр төр засгаас ахмад настны талаар бодлогын чанартай олон арга хэмжээ авч явуулж байгаа боловч төсвийн хүндрэл гээд санхүүжилт нь бүрэн шийдэгдэхгүй, хасагдаж танагдсан асуудлууд бий. Хүүхэд, ахмад настан хоёрт бид гар татах ёсгүй гэдгийг энд онцлон хэлье.Ахмад настны нийгмийн халамж, хамгааллын асуудал одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хангалттай биш ч шийдвэрлэгдээд явж байгаа. Харин ахмад настны бие даан амьдрах, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх, хөгжих зэрэг эрх бүрэн гүйцэд хуульчлагдаагүй байна. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар ажлын эхлэл байгаа ч хүртээмж багатай байгааг холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах хэрэгтэй.

Өнөөдөр дэлхий дахинд насжилт эрс нэмэгдэж, энэ нь шийдвэрлэх ёстой нөхцөл байдлыг бий болгож байна. Үүнийг даван туулах зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагаас ахмад настны эрхийг хамгаалах бие даасан конвенцийг батлуулахаар 2013 онд Хүний эрхийн байгуулллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулсанд манай улс багтсан бөгөөд одоогоор судалгааны ажлууд хийгдэж байна. Энэ талаар миний бие онцгойлон анхаарч ажиллах болно.

Та бүхэн энэхүү Үндэсний зөвлөгөөнөөрөө ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар асуудлыг сайтар тунгаан хэлэлцэж, олон чухал саналсанаачлагагаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байна.

Та бүхэнд эрүүл энх, урт насалж, улс орныхоо хөгжил цэцэглэлийн сайхныг үзэн баясаж байхын өлзий дүүрэн ерөөлийг дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье” гэсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
174.29.8.92 Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан  үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
183.81.169.58 хар худалч