Газрын тосны бүтээгдэхүүний евро стандартыг шинэчлэн тогтоох ажлын хэсэг хуралджээ

2015 оны 10 сарын 15

Эдийн засгийн хөгжил, уул уурхайн олборлолт, технологийн дэвшил, экологийн эрүүл орчинд амьдрах шаардлагын үүднээс Монгол Улсад сүүлийн үед импортоор нийлүүлэгдэх болсон евро стандартын газрын тосны бүтээгдэхүүний стандарт, техникийн шаардлага, физик, химийн шинж чанар нь евро стандартын газрын тосны бүтээгдэхүүний хэвийн хоргодлын норм, нормативын хэмжээг шинэчлэн тогтоох нь бодлогын асуудал хариуцан ажилладаг төрийн яам, агентлаг, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын нэн даруй шийдвэрлэх ажлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм.

МҮХАҮТ-ын Экспорт, импортын барааны магадлан шалгах газрын санаачилгаар байгуулагдаж буй Монгол улсад нийлүүлэгдэж байгаа газрын тосны бүтээгдэхүүний ЕВРО стандарт, техникийн шаардлага, улмаар евро стандартын ГТБ-ий хэвийн хорогдлын норм, нормативын хэмжээг шинэчлэн тогтоох ажлын хэсгийн анхны уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Ажлын хэсэгт УУЯ, ГТГ, СХЗГ, Химийн хүрээлэн, Нефть хийн үндэсни ассоциаци ТББ, Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчидийн холбоо ТББ, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчидын мэргэжлийн холбоо ТББ-ууд болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс 20 гаруй хүн ирж оролцож оролцлоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД